ЗАВХАН: Улсын нөөцөөс 350 тонн малын тэжээл нэмж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-21 16:14:48

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймагт улсын нөөцөөс 350 тонн малын тэжээл хуваарилахаар болжээ.


Тус аймгийн хэмжээнд 21 сумын 85 баг цагаанаар зудтай. Тэс, Нөмрөг суманд мөсөн, Отгон, Идэр суманд төмөр зуд нүүрлэсэн.

Цаашид бусад суманд ч ийм төрлийн зуд нүүрлэх эрсдэл их байна. Өнөөдрийн байдлаар 23,8 мянган мал хорогдсон.

Энэ хоёрдугаар сарын сүүлийн 10 хоногт дахин цасаар шуурч хүйтэрнэ, Гуравдугаар сард ч олон жилийн дунджаас цас ихтэй, хүйтэн байна гэсэн мэдээллийг аймгийн УЦУОШГ-аас өглөө.


Улсын нөөцөөс Завхан аймагт 841,12 тонн малын тэжээл олгосныг сумдад хуваарилсан бол одоо 350 тонн тэжээлийг дахин олгохоор болсон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ