Азербайжаны хүндийг өргөгч Европын АШТ-ээс гурван алтан медаль хүртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТБАКУ, 2024 оны
хоёрдугаар сарын 21 /OANA/. Болгарын нийслэл Софи хотноо болсон хүндийн өргөлтийн Европын аварга
шалгаруулах тэмцээнээс /АШТ/ Азербайжаны
тамирчин Дадаш Дадашбейли гурван алтан медаль хүртлээ.
Тэрбээр 109 кг-ын жингийн төрөлд огцом өргөлтөөр 176 кг, түлхэлттэй өргөлтөөр 212 кг-ыг өргөснөөр хоёр алтан медаль хүртсэн байна. Улмаар нийлбэр дүнгээр 388 кг өргөснөөр АШТ-ий гурав дахь алтан медалийн болзлыг хангажээ.
2024 оны хүндийн өргөлтийн Европын аварга шалгаруулах тэмцээнд 43 орны 402 тамирчин оролцсон байна.