Галын улмаас 228 иргэн, 15 ААН эд хөрөнгөөр хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-21 17:24:48

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өнгөрсөн нэгдүгээр сард гарсан галын улмаас 228 иргэн, 15 ААН эд хөрөнгөөрөө хохирчээ.

Тодруулбал, галын улмаас Онцгой байдлын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Мөн 35 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, эд хөрөнгөд хохирол учирчээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын хэрэгт ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгээс 200 орчим иргэн, аж ахуйн нэгжийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авч, галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Холбоотой мэдээ