Монгол орны аялал жуулчлалын тухай мэдээлдэг цахим портал хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-22 09:37:02

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. БОАЖЯ “Ухаалаг засаг-2” төсөлтэй хамтран ажиллаж, олон улсад Монгол орны аялал жуулчлалын тухай цогц мэдээлэл авах нэгдсэн цахим портал хөгжүүлнэ.


Мөн Байгаль орчин ба “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, салбарын ил тод байдлыг дээшлүүлж, дэвшилтэт технологи нэвтрүүлэхийг БОАЖЯ мэдээллээ.



Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагааны хүрээнд дижитал засаг хөгжүүлэх тус төслийг 2024-2028 онд хэрэгжүүлснээр төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмж хүн төвтэй, иргэнд ээлтэй үйлчилгээний стандартад нийцүүлж, төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж төсөв хэмнэнэ. Зорилтот бүлгийн 13 мянган иргэний цахим ур чадварыг 30 хувиар сайжруулах бөгөөд тэдгээрийн 60 хувь нь эмэгтэйчүүд байх юм. Мөн дижитал технологид суурилсан 3000-аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ