ОРХОН: Энэ сарын байдлаар 230 толгой мал зүй бусаар хорогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Орхон аймагт энэ сарын байдлаар 230 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Энэ жил нийт 39 удаа цас орж, цасны зузаан хунгар газартаа 20-25 см, тал газарт 15 см байна.
Орхон аймагт нийт 175 329 толгой мал тоологдсон бөгөөд аймгийн ХХААГ-аас
малчдаа эргэж хаваржилтын нөхцөл байдалтай танилцан, өвс, тэжээлийн хэрэгцээг судалжээ.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Баян-Өндөр сумын аюулгүйн нөөцөөс 400
боодол өвс, 1000 шуудай тэжээлийг 400 малчинд олгосон байна. Цаашид ч аймгийн
болон Баян-Өндөр, Жаргалант сумын нөөцөөс өвс, тэжээл нийлүүлэх юм.