Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 59.84 төгрөгөөр чангарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны нэгдүгээр сард 3407.37 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 59.84, өмнөх сарынхаас 13.83 төгрөгөөр чангарав.
Төгрөгийн
юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн
сард 475.13 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 35.27, өмнөх сараас 3.62
төгрөгөөр чангарсан байна.
Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны нэгдүгээр сард 38.17 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.61 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 0.55 төгрөгөөр суларчээ. Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 3716.82 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.78, өмнөх сарынхаас 13.24 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.