Гавьяат тамирчин Д.Отгондалай боксын шигшээ багийг дасгалжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-26 11:02:04

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Парис-2024” олимпын наадмын хариуцлагатай  жилд Монголын боксын холбооны үндэсний шигшээ багийг дасгалжуулах бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт оржээ.


Тодруулбал, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, МҮОХ-ны Тамирчдын зөвлөлийн дарга, гавьяат тамирчин Д.Отгондалай боксын үндэсний шигшээ багт дасгалжуулагчийн алба хашихаар болжээ. Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид өдгөө ХБНГУ-д олимпын эрхийн тэмцээний бэлтгэлээ базааж байна.


Тэгвэл шигшээ багийнхан шинэхэн дасгалжуулагч Д.Отгондалайтай хамт удахгүй Германыг зорих гэж байгаа аж. Түүний шигшээ багийн дасгалжуулагчийн хувиар оролцох эхний тэмцээн нь ирэх сарын эхээр Италид болох олимпын эрх олгох тэмцээн юм.

Холбоотой мэдээ