Н.Хейли өрсөлдөөнөөс гарахгүй гэдгээ мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-28 14:17:43

НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 28 /CNN/. АНУ-ыг төлөөлөн НҮБ-д Байнгын төлөөлөгчөөр сууж байсан Никки Хейли Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө үргэлжлүүлэн өрсөлдөж, сонгуулийн өмнөх сунгаанаас гарахгүй гэдгээ мэдэгдлээ.  


“Бид эцсээ хүртэл өрсөлдөж байна” гэж Н.Хейли Мичиган муж улсад болсон БНН-ын анхан шатны сонгуулийн эхний дүн гарсны дараа CNN сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Тэрбээр гуравдугаар сарын 5-нд 16 муж улс болон Америкийн Самоад  болох “супер мягмар гараг”-ийн сунгааг хүлээж байгаагаа хэлжээ.


Саналын хуудсын 28 хувийг тоолж дууссаны дараах байдлаар Ерөнхийлөгч асан Дональд Трамп сонгогчдын 70 хувийн саналыг авч ялж байгаа бол Н.Хейлиг 28.1 хувь нь дэмжсэн байна. 





Холбоотой мэдээ