Зуунмод суманд 62 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-09-30 16:04:04

Төв аймаг Зуунмод сумын ИТХ-ын сонгууль нь 6 тойрогт 31 мандаттай явагдана. Тус сумын ИТХ-ын сонгуульд МАН 31 хүн, АН болон МАХН-ын “Төв нутаг эвсэл”-ээс нийт 31 хүн нэр дэвшиж нийт 62 нэр дэвшигч өрсөлдөнө.

Мөн энэ удаагийн орон нутгийн сонгууль нэг ч хүн бие даан нэр дэвшээгүй байна.  “Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт явагдах өдөр Зуунмод суманд зургаан хэсгийн хороонд санал авах долоон байр ажиллана” гэж тус сумын Сонгуулийн хорооны дарга Х.Чимгээ ярилаа.

Дашрамд дурдахад, Зуунмод суманд сонгуулийн насны 11 мянга 422 хүн амьдарч амьдарч байна. Мөн тус сумын Сонгуулийн хороо тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Харин санал авах байрнуудад 49 хүн ажиллана. Иргэний бүртгэл мэдээллээс 14 хүн ажиллана гэж албаны хүмүүс хэллээ.

Мөн Зуунмод сумын Сонгуулийн хорооноос “иргэд олон нийтийг сонгуульдаа идэвхтэй оролцох”-ыг уриаллаа.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ