Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-03-03 17:39:11

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтгий эрч бага зэрэг суларна. Гуравдугаар сарын 3-наас 4-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Говийн аймгуудын өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 30-35 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 24-29 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм хүйтэн.


Говийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

Багануур орчмоор: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна. Тэрэлж орчмоор: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ