Хатуу хучилттай 300 км гаруй замыг засаж шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-04 12:06:57

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны санхүүжилтээр энэ онд хатуу хучилттай 361 км авто замыг шинэчлэн сайжруулж, элэгдэж, эвдэрсэн замуудыг засна. 


Тодруулбал, Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замыг засаж, шинэчлэх аж.


Монгол Улсын  Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд “Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг УИХ-аас баталснаар дээрх ажлуудыг хийх боломж бүрдсэнийг ЗТХЯ мэдээллээ. 

Холбоотой мэдээ