Балканы хойгийн баруун хэсэг дэх НАТО-гийн анхны баазыг Албанид нээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-03-05 10:22:48

БРЮССЕЛЬ, 2024 оны гуравдугаар сарын 5 /RIA Novosti/. Балканы хойгийн баруун хэсэг дэх НАТО-гийн нисэх хүчний анхны баазыг Албани улсад нээлээ. 


"Албани улсын Кучовагийн нисэх хүчний баазыг НАТО-гийн агаарын ажиллагааны орчин үеийн төв болгон өөрчилж, даваа гарагт албан ёсоор нээлээ" гэж Умард Атлантын эвслийн мэдэгдэлд дурджээ.


Тус бааз Тирана хотоос өмнө зүгт 80 км-ийн зайд Берат тойрогт, Кучова хотын хуучин цэргийн нисэх онгоцны буудалд байрладаг. 1950-1990 онд уг буудлыг Сталин гэж нэрлэдэг байжээ. 


Дээрх төсөл 2019 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд эвслийн Албанид хэрэгжүүлсэн хамгийн том төсөл юм. НАТО баазыг шинэчлэх ажлыг 50 сая еврогоор санхүүжүүлжээ. Тус баазыг агаарын ажиллагаа, цэргийн сургуулилалт, логистикийн дэмжлэг үзүүлэхэд ашиглах төлөвтэй байна. Баазыг мөн Албани улс ашиглах ажээ. 

Холбоотой мэдээ