Хичээлийн байрны дулаан алдагдал 90 орчим хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-01 02:53:39

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрчим хүчний үр ашиг төсөл нь 2016 онд Завхан аймагтай 325000 еврогийн гэрээ байгуулжээ. 

Гэрээний дагуу нийт гурван барилга сонгогдон засвар, шинэчлэлийн ажил хийгдсэн бөгөөд хоёрыг нь бүрэн дуусгаж улсын төсөвт хүлээлгэн өгөөд буй юм. Харин Дөрвөлжин сумын сургуулийн заалтай, 160 хүүхдийн хичээлийн байрны засвар шинэчлэлийн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. 

Энэхүү засвар шинэчлэлийн ажил нь нийтдээ 268 сая төгрөгийн санхүүжилттэй бөгөөд Дөрвөлжин  сумын ОНХС-аас 50 сая, тухайн суманд үйл ажиллагаа явуулж буй алтны орд буюу Баян-Айраг эксплорэйшн ХХК–ийн  татвараас давсан орлогоос  тодотголоор  50 сая төгрөг, 168 сая төгрөгийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрчим хүчний үр ашиг төслөөс санхүүжүүлсэн байна.

Энэхүү дулаан засварын ажил хийгдсэнээр барилгын дулаан алдагдалт нь 90 хүртэл хувиар буурч одоо хэрэглэж буй дулааны эх үүсвэрээ 40 хүртэл хувиар бууруулан зардал хэмнэх ажээ.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ