Сэлэнгэ аймаг 10100 гаруй ахмадтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгонд 23 ахмадын хороо үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ оны байдлаар 10100 гаруй ахмад настнууд ажиллаж, амьдарч байна. Дээрх ахмадууд дотор ахмад дайчин 4, 100-гаас дээш настан 4, алдар цолтой 37 ахмадууд байгаа юм. Эдгээр ахмадуудаа анхаарч халамжлах, нэгэн хамт олон бүрдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд 17 сум, 6 тосгонд 23 ахмадын хороо үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байгаа аж. Монгол Улсын “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн “Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, тусламж үйлчилгээ”-ний тухай хуулийн хүрээнд энэ онд 4747 ахмадад 383.7 сая төгрөг, 4 ахмад дайчинд 12.0 сая төгрөг, алдар цолтой 37 ахмадад 72.0 сая төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлсэн байна. Мөн Баянгол, Мандал, Сүхбаатар сумдын ахмадын сувилалд 28 ээлжээр 325 ахмад хамрагдаж 42.2 сая төгрөгийн хөнгөлөлт үйлчилгээ үзүүлжээ.
Нийгмийн даатгалын сангаас 15000 тэтгэвэр авагчдад 31.0 тэрбум төгрөгийн тэтгэвэр, үүнээс өндөр настны тэтгэвэрт 11072 ахмад настанд 3.4 тэрбум төгрөгийн тэтгэвэрийг тус тус олгосон байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг