БУЛГАН: Тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-03-16 15:46:46

Булган, 2024 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг даргын нэрэмжит Марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 16-ны өдөр Хялганат тосгонд амжилттай боллоо.




Тэмцээнд Зэвсэгт хүчний 234 дүгээр анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хаалттай хорих 439 дүгээр анги, Хилийн цэргийн 0286 дугаар анги зэрэг 5 анги байгууллагын 50 гаруй тамирчин 10 км замыг туулах явцдаа ерөнхий цэргийн саад, буудлага, гранат шидэлт, хөнөөлийн голомт, цэргийн байр зүй, тактик, химийн нормативыг гүйцэтгэн өрсөлдсөн байна.



Тэргүүн байрт Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн дэслэгч Э.Төртогтох ахлагчтай тасгийн тамирчид, дэд байрт Хилийн цэргийн 0286 дугаар ангийн ахлах дэслэгч Г.Болдсайхан ахлагчтай тасгийн тамирчид, гутгаар байрт Онцгой байдлын газрын дэслэгч Э.Галбадрах ахлагчтай тасгийн тамирчид тус тус шалгарч, шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнуулсан байна.


Булган аймаг дахь цэрэг, цагдаа, онцгой байдлын газар зэрэг байгууллага баг бүрдүүлэн оролцсон бөгөөд ерөнхий цэргийн эрдэм, авхаалж салбаа, хурд хүчээ сорин өрсөлджээ. 

Холбоотой мэдээ