Шинжааны боомтоор суудлын машинаар хил нэвтрэх боломжийн талаар санал солилцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар,
2024 оны гуравдугаар сарын 28
/МОНЦАМЭ/. ЗТХ-ийн
сайд С.Бямбацогт БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах оронд айлчилж байна.
Энэ үеэр БНХАУ-ын Улс төрийн товчооны гишүүн, Шинжаан
Уйгурын Өөртөө
засах орны намын дарга Ма Шинь Руйтэй уулзаж зарим тодорхой чиглэлээр хамтран ажиллах
талаар санал солилцлоо. Тухайлбал, Монгол Улсын иргэд 8-аас доош суудалтай
машинаар Шинжааны хилийн боомтуудаар нэвтрэх боломжийн талаар ярилцлаа. Мөн:
- Булган Ярант боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж Байтаг,
Бургастай, Даян боомтыг байнгын ажиллагаатай болгох,
- Баруун бүсийн арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрт Шинжааны хөрөнгө оруулалтыг татах,
- Өрөмч хотод хуурай боомт байгуулсан туршлага дээр
үндэслэн Ховд хуурай боомт байгуулах чиглэлээр хамтран ажиллах,
- Баруун бүсийн аймгууд, Шинжаан муж болон хоёр талын хил,
гааль, боомтын хамтын ажиллагааны байнгын механизмтай болох,
- Агаарын Цээл хаалгыг нээж Харбин, Манжуураас Монгол Улсын
нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэн Өрөмч орох агаарын шинэ зам нээх, Ховд
Өрөмч, Өрөмч Улаанбаатар чиглэлийн нислэг нээх,
- Нүүрс тээвэрлэн Такашикен боомтод хүргэж байгаа жолооч
нарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.