ГОВЬ-АЛТАЙ: Цэргийн ерөнхий бэлтгэл шатны "Оюутан цэрэг” сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. "Оюутан цэрэг” сургалтад АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны оюутнууд хамрагдаж эхэллээ.
Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль,
Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоол, Батлан хамгаалах сайдын 2024 оны
А/35 дугаар тушаалын дагуу “Оюутан цэрэг” ерөнхий бэлтгэл шатны сургалт
эхэллээ.
Сургалтад АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь
салбар сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнууд 2024 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс зургаадугаар сарын 3-ны өдөр хүртэл бямба, ням гаргуудад аймаг дахь салбар сургуулийн
сургалтын танхимд “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад хамрагдах ажээ.