БАЯН-ӨЛГИЙ: Даян нуурын загас олноор үхсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-02 11:45:49

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн нутаг дэвсгэрт орших Даян нуурын баруун эрэг дээр олон тооны загас үхсэн байдалтай олдсон байна.


Уг асуудлаар тухай нутгийн хамгаалалтыu хариуцдаг Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалатлын захиргаанаас тодруулахад, "Өнөөдөр тус байгууллагын мэргэжилтнүүд газар дээр нь очиж, шалтгааныг нь тогтоохоор Даян нуур руу явсан. Ус болон загаснаас дээж авч лабораторийн шинжилгээ хийнэ. Шинжилгээний дүн гарсны дараа олон нийтэд мэдээлнэ" гэв.


Байгаль хамгаалагчдын өгсөн мэдээллээр тус газар нь уулнаас урсан нууртай нийлж буй жижиг голын бэлчир юм. Урьдчилсан таамгаар мөс гүн хөлдсөний улмаас загаснууд хэсэг газар боогдож, хүчилтөрөгчийн дутагдалд орж олноор үхсэн байж болзошгүй байна.  


Холбоотой мэдээ