Монголбанк 3 дугаар сард 1.1 тонн үнэт металл худалдан авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны 3 дугаар сард 1,116 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 3.4 тонн үнэт металл худалдан авлаа.
Оны эхнээс өссөн дүнгээр Баянхонгор аймаг дахь төв банкны хэлтэс 287.7 кг үнэт металл худалдан авсныг Монголбанк мэдээлэв.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд өнгөрсөн сард худалдаж авах дундаж үнэ 233,478 төгрөг байв.