ӨНӨӨДӨР: “Донор танд баярлалаа” талархлын өдөрлөг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар,
2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 3-ны лхагва
гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.30 цагт: Ус сувгийн удирдах газарт:
Усны газар, Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс “Нийслэлийн ундны ус” сэдвээр өглөөний уулзалт зохион байгуулна.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10.00 цагт: Монголбанкнаас
сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно.
11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн
төвд: Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд мэдээлэл хийнэ.
12.30 цагт: МУИС-д: “Хууль эрх зүйн зөвлөгч оюутан” өдөрлөг болно.
Утас: 9458-2204.
10.00-12.00 цагт: УНТЭ-д: “Донор танд баярлалаа” талархлын өдөрлөг болно. Эрхтэн шилжүүлэн
суулгах төвийн эмч мэргэжилтнүүд оролцож нээлттэй мэдээлэл өгнө. Утас: 9912-2471.
-Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд: УИХ-ын
гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нарын
гомдлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
10.00-12.00 цагт: МҮХАҮТ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран бизнесийн зээл, санхүүжилт, зөвлөх үйлчилгээг танилцуулна.
-Улаанбаатар дахь Русский
дом буюу Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд: “Үнэн
алдартны Монгол: өчигдөр, өнөөдөр, маргааш” номын нээлт болно.