Багш нар БНСУ-ыг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Ази-Номхон далайн орнуудын “Багш солилцооны хөтөлбөр-2024” эхэлж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /UNESCO/-ын ивээл дор Ази-Номхон далайн орнуудын “Багш солилцоо”-ны хөтөлбөрийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлдэг.
Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 10 багш БНСУ-ын сургуулиудад гурван сарын хугацаанд ажиллахаар бэлтгэл хангаж, БНСУ-ыг өнөөдөр зорилоо.
Багш солилцооны хөтөлбөрт хамрагдсанаар багш нар харилцан туршлага солилцож, бусдаас суралцахын зэрэгцээ хоёр улсын түүх соёл, ёс уламжлалаа түгээн дэлгэрүүлэх боломж нээгдэж буй юм.