Америкийн эрдэмтэд физикийн салбарт Нобелийн шагнал хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-10-05 09:13:46

СТОКГОЛЬМ. /Xinhua/. Америкийн гурван судлаач бодисын этгээд төлөв байдлын талаарх судалгааны ажлаараа энэ оны физикийн салбарын Нобелийн шагналтнуудаар тодорлоо.

Шведийн эзэн хааны ШУА-ийн албаны хүмүүс мягмар гарагт физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эрдэмтдийн нэрсийг зарлажээ.

Вашингтоны их сургуулийн Дэвид Таулесс, Принстоны их сургуулийн Дункан Холдейн болон Брауны их сургуулийн Майкл Костерлиц нар энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн байна. Тэд бүгд британи гаралтай аж.

Тэд бодисын ерийн бус фазуудыг математик топологийн сүүлийн үеийн аргыг ашиглан тайлбарлажээ.

“Тэд энэ судалгаагаараа физикийн салбарт шинэ талбарыг нээлээ. Электроник болон хэт дамжуулагчийн шинэ эрин үеийг бий болгох, квант компьютерыг хөгжүүлэхэд тэдний судалгааг ашиглах болно” гэж Шведийн ШУА мэдэгдсэн байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ