УИХ-ын дарга М.Энхболд Архангай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-05 14:48:04

Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр Архангай аймагт ажиллаж байна. 

Түүнийг Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан нарын зэрэг төрийн албаны удирдлагууд угтан авч, аймгийнхаа ажил байдал, тулгамдсан асуудлуудыг танилцууллаа.

Мөн УИх-ын дарга Нутгийн захиргааны ордонд тус аймгийн иргэдтэй уулзалт хийж, УИХ-аас явуулж буй бодлого шийдвэрээ танилцуулан, иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.

УИХ-ын дарга Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаад Архангай аймагт ирээд байгаа нь энэ юм. УИХ-ын дарга М.Энхболдын хамт Архангай аймгаас УИГ-д сонгогдсон Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат болон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар явж байна.

Архангай аймаг дахь сурвалжлагч Л.Булган

Холбоотой мэдээ