ХӨВСГӨЛ: Далийн баяраар нэг малчин сая төгрөгөөс дээш орлого олж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум 545 өрхийн 102650 толгой малтай. Малчин иргэд даль цэцгийн баяраар сүү, цагаан идээгээ борлуулж орлого их олдог болжээ.
Эрдэнэбулган суманд өнтэй сайхан өвөл болсон учраас цагаан идээ эрт гарсан байна.
Тус сумын Бөөрөлж багийн малчин Г.Ганпүрэв цагаан идээгээ боловсруулан халуун хайлмаг, шар тосыг иргэдэд худалдаж, 2 цагийн дотор 2 сая төгрөгийн орлого олсон байна.
Аймгийн аварга малчин Д.Хашбатын гэр бүл өнгөрсөн жил Далийн баяраар 2 сая гаруй төгрөгийн цагаан идээ худалдсан байна.
Энэ жил уураг, өрөм, ааруултай ирсэн бөгөөд эрэлт их байна гэдгийг хэлж
байлаа.
Тэд өөрсдийн бэлтгэсэн цагаан идээгээ худалдахын зэрэгцээ айл саахалт малчин айлуудынхаа цагаан идээг ч авч ирж худалддаг гэдгийг хэлэв.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг “Далийн баяр-2024” 13 дахь жилдээ өргөн дэлгэр боллоо.
Тус баярыг зорин ирсэн малчдын цагаа
идээ хамгийн их эрэлттэй байсан бөгөөд цаашид Далийн баярыг 2 өдөр болгон
өргөжүүлбэл малчдад илүү их орлого олох боломж байгааг ярьж байна.
Далийн баярыг зорин ирдэг иргэдийн
тоо жил бүр нэмэгдсээр байна. Өнгөрсөн онд 3000 гаруй иргэн ирсэн бол энэ жил
5000 орчим иргэн зорин иржээ.