Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН, 2024 оны тавдугаар сарын 15 /interfax/. Өнөөдөр Хятадын Ардын банк дунд хугацааны зээлийн хөтөлбөрийн (MLF) хүрээнд санхүүгийн системдээ 125 тэрбум юань буюу 17.3 тэрбум ам.доллар оруулжээ.
Гэхдээ MLF хөтөлбөрийн хүрээнд олгож буй нэг жилийн хугацаатай зээлийн хүү 2.5 хувь хэвээр байна гэдгийг тус банк мэдэгдэв. Энэ хүүг хамгийн сүүлд 2023 оны наймдугаар сард өөрчилсөн бөгөөд тухайн үед 15 суурь нэгжээр бууруулж байв.
Энэ сард 125 тэрбум юанийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа дуусгавар болж байгаа тул банкны системд цэвэр гадагшлах ба орох урсгалын аль аль нь бүртгэгдээгүй байна.
MLF бол Хятадын арилжааны банкуудын хөрвөх чадварыг сайжруулахад ашигладаг Ардын банкны зээлийн чухал хэрэгсэл бөгөөд 2019 оны зун бенчмарк болсон үндсэн хүүд (LPR) шууд нөлөөлдөг. Одоогоор үндсэн хүү жилийн 3.45 хувьтай байгаа ажээ. Үндсэн хүүтэй холбоотой дараагийн шийдвэрийг тавдугаар 20-нд гаргана.