ДАРХАН-УУЛ: Хүйтэн усны ухаалаг тоолуурын мэдээлэл цуглуулах төхөөрөмж суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-15 22:43:33

Дархан, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хүйтэн усны тоолуурыг шинэчлэх ажил эхлэх гэж байна. Энэ хүрээнд ухаалаг тоолуурын мэдээллийг цуглуулах, дамжуулах үүрэг бүхий хүлээн авах төхөөрөмжүүдийг суурилууллаа.




“Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”-ийн нийт өртөг 40 сая евро бөгөөд экспортын зээлийн гурав дахь санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих юм.




Дархан хотын инженерийн дэд бүтцийг сайжруулах, олон жил ашигласан шугам хоолойг шинэчлэх, усны тоолуурын ухаалаг системийг нэвтрүүлэх зорилготойгоор хэрэгжиж буй төслийн эхний суурилуулалт маргааш эхэлнэ.


Төслийн хүрээнд нийт 13.3 км цэвэр усны уян, ширмэн хоолой угсралтын ажлыг гүйцэтгэж, 15000 ухаалаг тоолуурыг хэрэглээнд нэвтрүүлнэ гэж "Дархан-Ус суваг" ХК-иас мэдэгдлээ.

Холбоотой мэдээ