СУИС-ийн уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүр хүртэлх авто замыг хааж засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-17 12:05:01

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг энэ сарын 21-ний 4.00 цагаас 22-ны өдрийн 6.00 цагийн хооронд хааж, засна.


Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээ хийх юм. Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ