СЭЛЭНГЭ: Мандах төрийн малгай сонирхолтой үзмэрүүдийн нэг

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-05-19 18:55:37

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Олон Улсын  Музейн өдөр тохиож байна. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейгээс XIII-XX зуун хүртэлх төрийн дээд болон бүх давхаргын хүмүүс өмсөж байсан малгайн үзмэрээ толилуулсан байна.

 

Тухайлбал XIII зууны үеийн хамгийн эртний баатрын малгай. Энэ малгайг Чингис хааны үед цэргийн баатрууд өмсөж байсан байна. Үүнийг ШУТИС-ийн багш, зураач С.Болдбаатар урлажээ.

 

XIX зууны үед буюу 1921 оны ардын хувьсгалын тэмцэлд өмсөж байсан орос партизан цэргийн малгай байна.

 

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харьяат, 1921 оны партизан Алгаагийн өмсөж байсан Дөрвөд малгай.


1939 оны Халх голын дайнд оролцсон цэрэг эрсийн өмсөж явсан төмөр дуулга.

 

1945 оны дэлхийн 2-р дайнд оролцож явсан цэрэг эрсийн өмсөж байсан төмөр дуулга малгай.

 

Их жанжин Д.Сүхбаатар өөрөө өмсөж явсан Цагаан эсгий малгай.

 

Генераль малгай. Үүнийг Зөвлөлт социалист Бүгд найрамдах автономит Буриад улсын Уушгийн тосгоны харьяат, Доржпалам генераль өмсөж явжээ.

 

Офицер малгай. Энэ малгайг партизан Б.Гарамжав өмсөж явсан байна.

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат, партизан Б.Гомбожавын өмсөж явсан Офицер малгай.

 

Офицер ногоон малгай. Улсын Бага Хурлын дарга Г.Бумцэнд өмсөж явжээ.

 

Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны харьяат, партизан М.Лувсандамбын өмсөж явсан офицер малгай.

 

Лам хүний өмсдөг Шашир малгай. Энэ малгай нь Дүрслэх урлагийн музейгээс шилжүүлгээр ирсэн байна.  

 

Ноён малгай,


Эмэгтэй тоорцог малгай,

 

Халх эмэгтэй хатан өмсдөг байсан хатан малгай.

 

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, партизан Ж.Ойдовын өмсөж явсан Хилэн малгай.

 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, партизан Л.Гомбожавын өмсөж явсан 4 талт малгай.

 

Төрийн ёслолын малгай.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат А.Ганбат генералийн төрийн ёслолдоо өмсөж байсан малгай юм. Сэлэнгэ аймгаас 10 генераль төрсөн байдаг.

 

Ардын армийн дайчдын зуны цэрэг малгай.

 Орос цэргийн өвлийн малгай.

Холбоотой мэдээ