Хөвсгөл нуурт живсэн бүх машин, техникийг энэ онд татаж гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-05-20 15:26:59

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 74,6, дэлхийн 0,4 орчим хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурт 28 автомашин живсэн гэх судалгаа бий.


Далайн мөс бүрэн гэсэхээр татан гаргах ажлаа үргэлжлүүлж, энэ ондоо багтаан бүгдийг нь гаргахаар төлөвлөжээ. Тэртээ 1985 онд живсэн "Сүхбаатар" хөлөг онгоцыг 2021 онд, мөн 1968-2016 онд живсэн найман тээврийн хэрэгслийг 2023 онд татан гаргаж, 34,7 тн бохирдлыг аюулгүй болгосон юм.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгах, эрсдэлээс хамгаалахаар живсэн усан онгоц, машин техник татан гаргах тусгай ажлын хэсэг ажиллаж байгааг БОАЖЯ мэдээлэв. 





Холбоотой мэдээ