‘’Өгөх сэтгэл’’ аянд оролцохыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 10:23:49

Дархан-Уул аймаг дахь Дэлхийн Зөн Дархан нутгийн Хөгжлийн хөтөлбөрөөс эрхлэн тус аймаг дахь бүтэн өнчин ах дүү хоёрт энэрлийн халуун гараа сунгаж тэднийг байшинтай болгох ‘’Өгөх сэтгэл’’ аянд аймгийн нийт байгууллага, хувь хүмүүсийг оролцохыг уриаллаа.

Энэхүү хүмүүнлэгийн аяны уриалгыг Дархан сумын  гуравдугаар багийн Засаг Дарга Д.Туяа баяртайгаар хүлээн авч 15 дугаар багийн Засаг дарга Ө.Отгонжаргалтай хамтарч байшин барих газрын асуудлыг нь шийдүүлж өгчээ. “Бид 5x7 хэмжээтэй байшин барихад зориулж 1,8 сая төгрөгийн үнэ бүхий дээврийн төмөр, хөөсөн блок худалдан авч өгсөн байна. Иймд энэ аянд нэгдэж сайн үйлс бүтээгчдийг уг байшинг барихад хэрэгтэй мод, хаалга, цонх, гадна болон дотор талын заслын материал, хүн хүчээр туслаж аянд идэвх санаачлага гаргаж оролцохыг уриаллаа” гэж Дэлхийн Зөн Дархан нутгийн Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч н.Ганцэцэг ярилаа.

                                                                                                                                                           Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ