ГОВЬ-АЛТАЙ: Хүүхдүүд “Хорт зуршилгүй ирээдүй” аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-05-27 11:11:23

Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхдийн зөвлөлөөс санаачлан “Хорт зуршилгүй ирээдүй” аяныг өрнүүлж байна.


Хүүхэд, хүүхдэдээ эергээр нөлөөлж Есөнбулаг сумын ерөнхий боловсролын бага, дунд ангийн сурагчдын эрүүл мэндэд анхааран, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, бага ангийн сурагчдад баталгаат, үнэн зөв мэдээллийг хүргэх, электрон тамхины хор уршгийг таниулах зорилгоор “Хорт зуршилгүй ирээдүй" аяныг өрнүүлж байгаа юм.


Аяныг өрнүүлж байгаа аймгийн хүүхдийн зөвлөлийнхөн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 3-6 дугаар ангийн сурагчдад тамхины хор уршиг өөрт болон бусдад хэрхэн нөлөөлдөг талаар зөвлөмж мэдээлэл хүргэж байна. Аянд нэгдсэн хүүхдүүд бага наснаасаа зөв дадал зуршлыг бий болгох, найз нөхдөдөө эергээр нөлөөлөх, зөв үлгэр дуурайлыг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй оролцож байна.

Холбоотой мэдээ