П.Орхон, Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар дэлхийн чансааны тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-29 10:36:23

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох ээлжит тэмцээн Унгарын Будапешт хотноо ирэх сарын 6-нд эхэлнэ.


Тус тэмцээнд Монголоос гавьяат тамирчин П.Орхон, Д.Отгонжаргал, олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа нар оролцохоор болжээ.


Гурван өдөр үргэлжлэх уг тэмцээний дараа Унгарын Олимпын бэлтгэлийн төвд олон улсын эмэгтэй багуудын хамтарсан бэлтгэл зохион байгуулна. Арав хоног үргэлжлэх энэхүү бэлтгэлд дээрх гурван тамирчнаас гадна Олимпын эрхээ авсан Э.Даваанасан, Б.Хулан нар оролцох аж.


Өдгөө манай тамирчид Говь-Алтай аймагт өндрийн бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд маргааш дуусаад нийслэлд ирнэ.

Холбоотой мэдээ