ЗАВХАН: Номын санд 66 жил хадгалагдаж байгаа "Монголын утгын зүйл хуваасан толь бичиг"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-05-29 17:19:20

Улиастай, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Бэгзийн Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн төв номын санд хуучны 10 ном хадгалагдаж байна.


Тухайлбал, 1920-иод оны үеийн муутуу цаасан дээр монгол бичгээр бичсэн, номын сангийн алтан фондод хадгалагдаж буй “Бөхийн оноолт”, “Жаран настай Пэлжээгийн тусалсан үлгэрийн тухай” нэртэй бичмэл эх, номууд бий.







Мөн номын санд 66 жил хадгалагдаж байгаа "Монголын утгын зүйл хуваасан толь бичиг" ном нь анх 1956 онд хэвлэгдсэн, 830 хуудастай, нимгэн цаасан дээр уйгаржин монгол бичгээр бичсэнээрээ онцлогтой.

"Шинэ орчуулсан элдэв хэрэгт хэмээх хаш хуурцаг" нэрт бичгийн хураангуй ном нь 60 гаруй жил хадгалагдаж байна.

Энэ ном нь муутуу цаасан дээр уйгаржин монгол бичгээр бичсэнээрээ онцлогтой.

Холбоотой мэдээ