Аймгийнхаа өвсний нөөцийг бэлдэх бүрэн боломжтой болсон гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-07 13:17:51

Сүхбаатар аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 7-ны байдлаар 69 хадлангийн салаанд 770 гаруй техник тоног төхөөрөмж, 640 орчим хүн хүч ажиллаж байна. Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Сүхбаатар аймгийн нөөцөд 1722 тонн, 600 гаруй тонн тэжээл бэлтгэх үүрэгтэй. Үүнээс одоогоор 400-аад тонн өвсийг Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж татаж эхэлжээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн ахлагч, аймгийн засаг даргын орлогч Т. Амарбаатар  хэлэхдээ: “Ажлын хэсэг гурван ч удаа хадлангийн салаануудаар явж шалгалт хийсэн. Ингхэдээ бид нэг л зүйлийг анхаарч, шаардлага тавьу  байгаа. Хамгийн гол нь эхлээд тухайн сум орон нутаг, аймгийн нөөцийг нэн түрүүнд бэлтгэх хэрэгтэй. Ер нь манай салаанууд маш сайн хадаж байгаа. Өвөлжилт хүндэрсэн тохиолдолд аймгийнхаа нөөцийг бэлдэх бүрэн боломжтой байгаа” гэлээ.

Аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах тухай аймгийн засаг даргын захирамж гарч 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Энэ хугацаандаа малчдын бүлэг хоршоо, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, сумын нөөц бэлтгэж байгаа болон аймгийн нөөцөд өвч бэлтгэх гэрээтэй газар, мөн улсын нөөцийн тендерээр өвч бэлтгэж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсогоогүй. Харин арилжааны чиглэлээр Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр өвс хадаж байгаа гадаад, дотоодын хэд хэдэн газрыг үйл ажиллагааг зогсоосон. Ингэж үйл ажиллагааг нь зогсоосоны дараа мэргэжлийн хяналтын байцаагчийн лац ломбыг хөндсөн асуудал Эрдэнэцагаан суманд хэд хэд гарчээ.

Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар 9 сарын сүүлээр арав гаруй хоног үргэжилсэн бороо орсон. Үүний улмаас хадлангуудын хувьд өвс нь норж ялзрах, мөн халж шатах зэргээр багагүй хохирол учирсан. Гэхдээ их хэмжээний хохирол учирсан салаануудад дахин талбай нэмж өгөх, өмнө хадсан талбай сэргэж байгаа тохиолдолд дахин хадах явдал гарч байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ