Эмэгтэйчүүдийн гранприд найм, эрэгтэйчүүдийн “Их дуулга”-д 14 баг өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-30 16:15:52

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 6, 7-нд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээн болох гэж байна.


Сүхбаатарын талбайд болох уг тэмцээнд Австри, Украйн, Хятад, Монгол, Филиппин, Тайланд зэрэг орны найман баг оролцохоор мэдүүлэг өгчээ. Монголын багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Булбул, Э.Нарангоо нар багтсан юм.  


Харин зургаадугаар сарын 8, 9-нд болох Улаанбаатарын “Их дуулга”Сербийн ҮБ, АНУ-ын Майами, Нидерландын Амстердам, Швейцарын Лозанн болон Монголын Улаанбаатар Энержи, Сансар, Завхан Сайнскор тэргүүтэй 14 баг өрсөлдөх юм.









Холбоотой мэдээ