Орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд 290 хүн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-07 15:14:14

Өмнөговь аймгийн хэмжээнд орон нутгийн сонгуулийн ажил ид өрнөж эхлээд байна. Аймгийн хэмжээнд нэр дэвшигчдийн 83 менежер, 207 ухуулагч ажиллана гэж аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Сонгуулийн тухай хуулиндаа 500 сонгогч тутамд нэр дэвшигчдийн нэг менежер, 200 сонгогч тутамд нэг ухуулагч байх ёстой гэж заасан байгаа юм. Тиймээс тус аймагт нэр дэвшигчдээсээ гадна 290 хүн орон нутгийн сонгуулийн сурталчилгааны ажлыг хийх нь ээ.

Өмнөговь аймгийн хэмжээнд 41411 сонгогч сонгууль өгөхөөр байгаа бөгөөд үүнд оюутан залуусын тоо ч орж байгаа гэнэ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ