ГОВЬ-АЛТАЙ: “Говь-Алтай түгээмэл толь” номын хэлэлцүүлэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-06-06 10:23:32

Говь-Алтай, зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Говь-Алтай түгээмэл толь” номын хэлэлцүүлгийг зургаадугаар сарын 4-нд Үндэсний төв номын санд зохион байгууллаа.


Энэ номыг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалангийн санаачилгаар нутгийн эрдэмтэн судлаачид гурван жилийн хугацаанд бүтээжээ.


Толийг зохиогчдын нэг, ерөнхий редактор, доктор Бадам-Очирын Галааридын удирдан явуулсан хэлэлцүүлэгт түгээмэл толь бүтээхэд зөвлөгөө санал өгч үнэтэй хувь нэмэр оруулсан доктор М.Гантуяа, С.Отгонжаргал, Д.Мөнх-Очир, Д.Цогтбаатар, Н.Маралмаа нарын салбар салбарын эрдэмтэн судлаачид, Алтай нутгаас гаралтай төр нийгмийн ахмад зүтгэлтнүүд уригдан оролцож санал бодлоо илэрхийллээ.



Түгээмэл тольд өнөөгийн Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр нь нэн эртнээс ХХI зууны эхний хагас хүртэлх хугацаанд ямар ямар төр улс, засаг захиргаанд хамаарч байсан түүх, угсаатны бүлгүүд, ургамал, амьтны аймаг, газар орны нэрс, Манжийн үе, Богд хаант Монгол Улсын үеийн хошууд, БНМАУ болон орчин үеийн засаг захиргааны нэгжүүд, хөдөө аж ахуйн нэгдлүүд, албан байгууллагуудын түүх, Алтайн ард түмний шашин, оюуны болон эдийн соёл, зан заншил, уламжлал, түүх археологийн дурсгалууд, уламжлалт технологи зэрэг өргөн сэдвийг хамарсан томоохон хэмжээний бүтээл юм. 


"Говь-Алтай түгээмэл толь” нь бүтээсэн арга зүй, зарчим, агуулгын хувьд Монголдоо анхдагч гэж хэлж болохуйц бүтээл болсон байна гэдгийг номын нээлтэд оролцсон эрдэмтэн, зохиолчид онцлон хэлсэн юм.


Холбоотой мэдээ