ГОВЬ-АЛТАЙ: Эко клубийн сурагчид "Монгол бөхөнгийн төгөл"-д мониторингийн судалгаа хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр байгуулсан "Монгол бөхөнгийн төгөл"-д тус сумын “Намуун байгаль” эко клубийн сурагчид мониторингийн судалгаа хийсэн тухай “Дэлхийн байгаль хамгаалах сан”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас мэдээлэв.
Энэхүү төгөлд 2023 онд 150 хайлаас, 150 бургас суулгасан юм. Усалгааг тогтмол хийж, арчилсны дүнд 2024 оны зургаадугаар сарын байдлаар, 112 хайлаас, 83 ширхэг бургас ургажээ.
Бургасны хамгийн өндөр нь 2.2 м, намхан нь 0.6 м байсан бол хайлаасны хамгийн өндөр нь 1.7 м, намхан нь 0.4 м байгаа аж.
Байгаль дэлхийгээ хайрлаж, нөхөн сэргээх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй Халиун сумын “Намуун байгаль” эко клубийн сурагчдад “Дэлхийн байгаль хамгаалах сан”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас талархал илэрхийллээ.