ГОВЬ-АЛТАЙ: 2024 оны хагас жилийн мал тооллогод 2133 малчин өрх хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-06-07 13:38:21

Говь-Алтай, зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. 2024 оны хагас жилийн мал тооллогод Говь-Алтай аймгийн хэмжээнд 2133 малчин өрх хамрагдлаа. 


Тодруулбал, 2024 оны хагас жилийн мал тооллогыг тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 4-ний хооронд орон даяар явуулсан. Хагас жилийн тооллого нь түүврийн аргаар малчин өрхийг сонгодог бөгөөд тус аймгийн хэмжээнд 2133 өрх тооллогод хамрагджээ.


Одоогоор мал тооллогын дүнг нэгтгэн гаргаагүй байгаа бөгөөд тооллогыг зохих журмын дагуу, цаг хугацаанд нь чанартай явуулсан эсэхэд хяналт тавьж байгаа аж. Тодруулбал, малын индексжүүлсэн даатгалын хамрагдалт, хэрэгжилт цаашид даатгалын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах талаар мэдээлэл цуглуулах хяналтын баг ажиллаж байна. 


2024 оны эхний дөрвөн сарын байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд 101.8 мянган толгой мал хорогджээ.

Холбоотой мэдээ