Сэлэнгэ аймгийн ИТХ дөрвөн бодлогын хороо, нэг дэд хороотой ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-07 22:57:44

2016 оны тодотгосон төсвийн орлогыг 65 тэрбум 504 мянган төгрөг, зарлагыг 65 тэрбум, 504 мянган төгрөгөөр тус тус батлав.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын II хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Сэлэнгэ аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн 2015 оны орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн орлогын гүйцэтгэлийн нийт дүнг 62 тэрбум 852 мянган төгрөгөөр, төсвийн зарлагын гүйцэтгэлийн нийт дүнг 62 тэрбум 757 мянган төгрөгөөр тус тус баталлаа. Мөн Сэлэнгэ аймгийн 2016 оны тодотгосон төсөв батлах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн 2016 оны тодотгосон төсвийн орлогыг 65 тэрбум 504 мянган төгрөг, зарлагыг 65 тэрбум, 504 мянган төгрөгөөр тус тус батлав.

Мөн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бодлогын хороодыг байгууллаа. Аймгийн ИТХ-д Байгаль орчин, үйлдвэр, хөдөө аж ахуйн бодлогын хороо, Эдийн засаг, төсвийн бодлогын хороо, Нийгмийн бодлогын хороо, Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хороо гэсэн дөрвөн бодлогын хороотой байхаар боллоо. Мөн хуралдаанаар Төсвийн зарлагын хяналтын дэд хороог нэмж байгууллаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ