Канадын Гран-Прид М.Ферстаппен түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-06-10 11:04:25

ОТТАВА, 2024 оны зургаадугаар сарын 10 /Anadolu/. Формула-1 ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ес дахь гараа буюу Канадын Гран-Прид “Ред Булл” багийн нисгэгч Макс Верстаппен гурав дахь удаагаа дараалан түрүүллээ.


Ингэснээр Нидерландын 26 настай нисгэгч М.Верстаппен 60 дахь түрүүгээ авлаа. Канадын Гран-Пригийн хоёрдугаарт байрт “Макларен” багийн Ландо Норрис, гуравдугаар байрт Мерседес”-ийн нисгэгч Жорж Рассел нар орсон байна. 


М.Верстаппен энэ улиралд зохиогдоод буй есөн уралдааны зургаад нь түрүүлээд байгаа бол Мельбурнд Феррари” багийн нисгэгч Карлос Сайнц, Майамид Л.Норрис, Монакод Феррари”-гийн Шарль Леклер нар түрүүлсэн юм.


Энэ оны ес дэх гарааны дараах байдлаар М.Ферстаппен 194 оноогоор ДАШТ-д тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний араас Ш.Леклер /138 оноо/, Л.Норрис /131/ нар удаалж байна. Харин багийн чансаагаар “Ред Булл” /301/ тэргүүлж байгаа бол “Феррари” /252), “Макларен” /212/ багууд тус тус хоёр, гуравдугаарт бичигдэж байна.

Холбоотой мэдээ