ӨМНӨГОВЬ: 50 мянган цэцгийг үрслүүлэн нийтийн эзэмшлийн талбайд шилжүүлэн тарьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-06-12 15:32:10

Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Даланзадгад хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламжийг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж байна.

 

Тодруулбал, Даланзадгад хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн тасгаас жил бүрийн 5-6 дугаар сард хотын нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нөхөн сэргээх, нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулдаг.

 

Тэгвэл энэ ажлын хүрээнд 4 хүлэмжид 50 мянган цэцгийг бүрэн үрслүүлэн нийтийн эзэмшлийн талбайд шилжүүлэн тарьж байна.

 

Харин Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлж бордоо, бортого, гоёлын цэцгийн үрийн төлбөрийг шийджээ.

 

Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран “Ногоон ажлын байр” төслийн хүрээнд 40 иргэнийг гэрээт ажилтнаар цалинжуулан ажиллуулж байна. 










Холбоотой мэдээ