Г.Мишээл Азийн бүсийн биологийн олимпиадаас мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-15 09:05:12

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Узбекистан улсын Бухара хотод энэ сарын 8-14-нд болсон Авиценнагийн нэрэмжит Азийн бүсийн биологийн олимпиадад Шинэ-Үе сургуулийн багш Д.Чинзориг, хоёр сурагчийнхаа хамт оролцжээ.


Тус сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мишээл мөнгөн медаль хүртсэн бол есдүгээр ангийн сурагч У.Должинсүрэн шагналт байрт шалгарсан байна.


Азийн бүсийн биологийн олимпиадыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд 19 орны 100 гаруй сурагч өрсөлджээ.

Шинжлэх ухааны хичээлүүдийн чиглэлээр жил бүр олон улс, бүс нутгийн олимпиад зохион байгуулагддаг. Тухайлбал, Азийн физикийн олимпиад, Менделеевийн нэрэмжит химийн олимпиад зэрэг тэмцээнд жил бүр 20-28 улсын баг оролцдог байна.

Холбоотой мэдээ