Төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-18 15:02:49

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны тавдугаар сарын эцэст 18.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 159.6 (0.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 (35.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.


Төгрөгийн хадгаламжийн 16.2 (86.1 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 2.6 (13.9 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байв.


Харин валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 18.2 (0.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 848 (16.3 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Холбоотой мэдээ