Борооны ус тогтсон газруудыг ариутган халдваргүйтгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлд өчигдөр шөнө орсон аадрын улмаас Сонгинохайрхан дүүргийн 32, 33 дугаар хорооны зарим газарт борооны ус ихээр тогтжээ.
Эдгээр газарт халдварт
өвчин гарахаас урьдчилан
сэргийлж, ариутган халдваргүйтгэсэн байна. Тодруулбал, зарим айл өрхийн
нүхэн жорлонгийн бохирыг соруулж, 30-аад айлын хашаа, хоёр
жалганд просан уусмалаар 34 мянган ам
метр талбайг халдваргүйтгэлээ. Шавхай
татарсан үед дахин халдваргүйжүүлэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.