ЗАВХАН: Хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт 400 хүүхэд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-20 14:45:59

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Даян очир хүүхдийн зуслан хүүхэд хөгжлийн хөтөлбөрөө эхлүүлжээ.


Хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт Завхан, Увс аймгийн 400 хүүхэд хамрагдаж байна.


Хөтөлбөрийг 6 дугаар сарын 18-26-ны өдрүүдэд хоёр ээлжээр зохион байгуулна.


Баруун бүсийн хүүхдийн оролцооны байгууллага болон Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн ажилчид туршлагаа солилцох. Хүүхдийн хөгжил төлөвшил, хамгаалалд чиглэсэн үндэсний болон бүс нутгийн, орон нутгийн олон хөтөлбөр, төсөл баруун бүс нутагт хэрэгжиж, тодорхой үр дүнгээ өгч байна.


Хөтөлбөрүүдийн үр дүнд бий болсон шинэ арга зүй, сайн туршлагыг бүс нутгийн төдийгүй үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, удирдлага, зохион байгуулалтын шинэ гарц, арга зүйг тодорхойлох, хүрсэн үр дүнгээ ахиулах хэрэгцээ шаардлагаа хамтдаа тодорхойлох үйл ажиллагаа болж байна.


Мөн хүүхдийн оролцооны байгууллагын сайн туршлага, үр дүнг илэрхийлэн харуулсан зурагт хуудсаар үзэсгэлэн гаргаж, аймаг бүрийн төлөөлөгчид хүүхэд хамгааллын чиглэлээр жүжигчилсэн тоглолт үзүүлж, туршлага солилцсон өдрүүд үргэлжилнэ.

Хүүхдүүд тусгай хамгаалалттай үзэсгэлэнт байгальд амрангаа байгаль орчин, уламжлалт монгол зан заншлаасаа суралцаж, харилцааны эерэг төлөвшил, багаар ажиллах ур чадварт суралцана гэж Даян очир хүүхдийн зуслангаас мэдээлэв.








Холбоотой мэдээ