Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 4.67 төгрөгөөр суларчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-21 10:07:33

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны тавдугаар сард 3381.19 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 79.99 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 4.67 төгрөгөөр суларчээ.


Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 3652.42 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 110.95 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 28.90 төгрөгөөр суларсан байна. Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш дээрх сард 37.19 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.55 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 0.91 төгрөгөөр суларчээ.


Түүнчлэн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш тавдугаар сард 467.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.01 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 0.95 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. 

Холбоотой мэдээ