Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 400 гаруй айл өрхөд мэдэгдэл хүргэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-21 11:29:49

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн долоон дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд, зөвшөөрөлгүй 407 айл, өрх байна.


Тэдгээр айл, өрхөд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүр хүргэсэн ч 61 айл нүүжээ.


Үерийн эрсдэл ихтэй Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 27, 29 дүгээр хороонд зөвшөөрөлгүй 212, Сүхбаатар дүүргийн 15,16,18, 20 дугаар хороонд 70, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд 24, Налайх дүүргийн 1, 6, 8 дүгээр хороонд 68, Баянгол дүүргийн 10,23 дугаар хороонд гурван айл байгааг ОБЕГ мэдээллээ. 



Холбоотой мэдээ