ТӨВ: Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах явц 84 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-27 19:40:36

Зуунмод, 2024 оны зургаадугаар 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах явц 84 хувьтай байна.  


Аймгийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх 651 сонгогч хүсэлтээ өгсөн. Үүнээс 16:00 цагийн байдлаар 547 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн байна.


Санал авах үйл ажиллагаа 9.00-20.00 цаг хүртэл үргэлжлэх юм.  


Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч, Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгнө. 


Холбоотой мэдээ