Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-07-01 06:14:11

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. -2024 оны долоодугаар сарын 1-7-нд болох үйл явдлын тойм-


Улаанбаатар хотод

7 дугаар сарын 1-нд: “Монголчуудын бичгийн соёл: Чингисийн чулууны бичиг-800, Цогтын хадны бичиг-400” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

7 дугаар сарын 1-нд: Наадмын тасалбарыг www.enaadam.mn сайтаар худалдана.

7 дугаар сарын 1-нд: ГХЯ-нд: Кино урлагийн зөвлөл "Австрали улсын кино урлагийн салбарын туршлага” сэдвээр оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн сургалт уулзалт зохион байгуулна. 

7 дугаар сарын 1-нд: Чингис хаан Үндэсний музейд жуулчдад зориулсан Монгол Хаадын ордны дуу, бүжиг, хөгжим үндэсний урлагийн тоглолтыг өдөр бүр толилуулна.

7 дугаар сарын 3-нд:  “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг Чингис хаан Үндэсниий музейд нээнэ.


7 дугаар сарын 4-7-нд: "Playtime" олон улсын хөгжмийн наадам Налайх дүүргийн шинэ талбайд 22 дахь жилдээ болно.

7 дугаар сарын 5-19-нд: Чингис хаан Үндэсний музейд гэрэл зурагчин С.Цацралт “Хоёр цаг” үзэсгэлэнгээ нээнэ.

Орон нутагт:

7 дугаар сарын 1-2-нд: Завхан аймгийн Улиастай хотод "Баруун бүсийн музейн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь" сургалт зохион байгуулна.


7 дугаар сарын 1-5-нд: Хөвсгөл аймагт “Хөвсгөл Опен” шатрын олон улсын тэмцээн болно.

7 дугаар сарын 5-нд: Архангай аймаг-АRА complex-т “Хүннү хаан” энтертайнмент шоу тоглолт болно.

7 дугаар сарын 5-7-нд: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 100 жилийн ой тохионо.

Холбоотой мэдээ